Дэлхий дахиныг коронавирусийн цар тахал нөмрөөд байгаа энэ үед салбар салбарынхан өөрийн арга онцгой хэлбэрийг ашиглан хүн бүрт эрч хүч, итгэл найдвар, хайр халамжийг түгээж байна. Дэлхийн эрүүл мэнд хямралын нөхцөлд ирсэн өдрүүдэд Италийн алдарт "Vogue" сэтгүүлийн шинэ дугаарын ковер будаггүй, супер модельгүй гарч, загварын ертөнцийг гайхшруулсан байна.
"Vogue" түүхэнд анх удаа цагаан өнгийн бүрхэвч нүүртэй гарсан нь тахал халдварын үеэр үл үзэгдэх дайсантай тулж ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор бүтээсэн шинэ санаа аж.
"Цэвэр цагаан өнгө сонгох нь энэ сэтгүүлд хангалттай зураг байхгүй гэсэн үг биш, харин эсрэгээр цагаан нь олон санааг илэрхийлж чаддаг" гэж сэтгүүлийн ерөнхий редактор хэлсэн байна. Тэрээр "Цагаан нь хүндэтгэл, дахин төрөлт, харанхуйгаас тэмүүлэх гэрлийг илэрхийлдэг. Энэ бол бүх өнгөний төгсгөл бөгөөд энэ нь өвчин тахлын эсрэг бидний аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа баатруудын дүрэмт хувцасны өнгө. Энэ нь нам гүм цаг хугацаа, биднийг энд олон зүйлийг ургуулж бодоход үлдээсэн орон зайг илэрхийлдэг ... Цагаан бол буулт биш, харин хүлээлт, шинэ бүхний эхлэл" гэжээ.
Эх сурвалж: Solongonews