Дэлхийн хамгийн жижигхэн биетэй одой хүн Энэтхэгт амьдардаг юм. Энэ жил 26 настай Жоти Амжигийн биеийн өндөр нь 62,8 см юм байна.
Үргэлж олны анхаарлын төвд байдаг тэрээр ковид-19 цар тахлын эсрэг тэмцэлд иргэн бүрийг хариуцлагатай байж, хорио цээрийн дэглэмийг чандлан сахихийг уриалсан байна.
Тэрээр Нагпур хотын гудамжинд цагдаагийн машин дээр зогсож байгаад чанга яригчаар иргэдэд дуу хоолойгоо өргөжээ.
Одоогоор 4 кинонд тоглоод байгаа Жоти Амжи нь 1993 оны 12 дугаар сарын 16-нд Энэтхэгийн Нагпур хотод мэндэлжээ.
18 насныхаа төрсөн өдрөөр тэрээр гиннессийн номонд дэлхийн хамгийн жижигхэн биетэй хүнээр бүртгэгдсэн байна. Тухайн үед түүний биеийн өндөр нь 62,8 см, жин нь 5,2 кг байсан байна.
2012 онд тэрээр дэлхийн хамгийн жижигхэн биетэй эрэгтэй болох Непалийн иргэн Чандра Бахадур Дангитай уулзаж гиннессийн номонд зориулж хамтдаа зурагаа авахуулж байжээ.
Чандра Бахадур Дангигийн хувьд 54,6 см биеийн өндөртэй, 12 кг жинтэй байсан бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 26-нд гиннессийн номонд дэлхийн хамгийн жижигхэн биетэй эрэгтэй хүнээр бүртгэгдсэн юм.
1939 оны 11–р сарын 30-нд Непалд мэндэлсэн тэрээр 75 жил амьдарсан бөгөөд 2015 онд таалал төгссөн юм байна.
Эх сурвалж: AFP, wikipedia