Цаг үеийн мэдээ

Коронавируст хамгийн ихээр өртсөн орнуудын нэг болох Испани улсад 3 дугаар сарын 14-нөөс хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглосон хорио цээрийн чанга дэглэм үйлчилж байгаа билээ. Энэ хугацаанд айл өрхөөс зөвхөн нэг л насанд хүрсэн хүн гарч хүнс, хэрэгцээт зүйлсээ цуглуулах эрхтэй байгаа юм. Тэгвэл бүтэн сар гаруйн хугацаанд гэрээсээ толгой цухуйлгаагүй Испанийн 8 сая орчим хүүхэд удахгүй гадаа гарч, агаар амьсгалах эрхтэй болох гэж байна.

Удаан хугацаанд гэрээсээ гарахгүй байгаа нь хүүхдүүдийн бие болоод сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Тиймээс хүүхдүүдийг гадаа цэвэр агаарт гаргаж, гүйж харайн, тоглож хөдөлгөөнтэй байлгах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм байна.  Үүнийг харгалзан Испанийн засгийн газрын шийдвэрээр 4 дүгээр сарын 27-ноос эхлэн хүүхдүүд өдөрт тодорхой хугацаагаар гадаа гарах эрхтэй болох гэж байна.

Испани улсад сүүлийн нэг хоногийн хугацаанд 565 хүн коронавирусээр амиа алдсан байна. Энэ нь цар тахлын оргил үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Тус улсад одоогийн байдлаар халдварын 200 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 20 мянга гаруй хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа