Цаг үеийн мэдээ

Афганистаны Ерөнхийлөгчийн ордны хэдэн арван ажилтан коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Эхэндээ 20 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан бол удалгүй энэ тоо 40 болж нэмэгдсэн байна.

Энэ жил 70 настай Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани халдвар авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Афганистан улсад коронавирусийн халдварын нийт 996 тохиолдол бүртгэгдэж, 33 хүн амиа алдаад байгаа юм байна. Зөвхөн сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 88 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа