Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн төрсөн өдөр 4 дүгээр сарын 21–нд тохионо. Хатан хааны төрсөн өдөр тун нүсэр бөгөөд жирийн иргэдэд үзэх харах зүйлс ихтэй тун ч хөгжөөнтэй болдог байна.
Тэгвэл 94 нас хүрэх Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет 68 жилийн түүхэнд анх удаа коронавируст цар тахлын улмаас төрсөн өдрийн баяраа цуцалж байгаа аж.
Мөн тэрээр төрсөн өдрийн уламжлалт салют буудах ёслолыг хийхгүй гэж мэдэгдлээ. Хатан хааны уг шийдвэрийг дагаад төрсөн өдөрт зориулан 6 дугаар сарын дундуур хийдэг 200 гаруй морьт цэрэг, 400 хөгжимчин, 1400 орчим офицер оролцдог “Trooping the Colour" уламжлалт жагсаал болохгүй юм байна.