Энэтхэгийн цагдаа нар эхийнхээ хэвлийд байгаа төрөөгүй хүүхдийг бусдад худалдахаар төлөвлөж байсан хэрэгт нэгэн залууг буруутган баривчилжээ.
Шившанкар Тагаде гэх 30 настай залуу 7 сартай жирэмсэн бэр эгчийнхээ хэвлийд байгаа хүүхдийг төрснийх нь дараа бусдад худалдахаар авах хүн хайж байсан байна. Бэр эгч нь нөхрөөсөө салсан тул дахин өөр хүнтэй гэрлэхэд хүүхэд нь саад болно хэмээн үзсэн байна.
Бэр эгч нь ч гэсэн төрснийхөө дараа хүүхдээ худалдахыг зөвшөөрсөн тул тэд хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүстэй фэйсбүүкээр нууцаар холбогдож байсан байна. Энэ талаар хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байгууллага олж мэдэн цагдаагийн газарт хандсан юм байна.
Эх сурвалж: businesstoday