БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг зүрхний хагалгаанд орж биеийн байдал нь хүнд байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдаад байгаа билээ.
Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордноос энэ мэдээллийг няцааж 36 настай Ким Чен Уны биеийн байдал хүнд байгааг нотлох ямар ч баттай мэдээлэл байхгүй байгааг хэлсэн байна.
Ким Чен Ун 4 дүгээр сарын 15-нд тохиосон БНАСАУ-ыг үндэслэгч өвөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх ёслолд оролцоогүй нь ийнхүү эрүүл мэндтэй нь холбоотой цуурхал дэгдээх гол шалтгаан болсон юм.
Умард Солонгосчуудын хувьд хамгийн чухалд тооцогддог энэ баярт оролцоогүй Ким Чен Ун хамгийн сүүлд 4 дүгээр сарын 12-нд улсынхаа төв телевизээр гарсан юм байна.
Эх сурвалж: ВВС