Цаг үеийн мэдээ

Австралийн Мельбурн хотод автын томоохон осол гарч цагдаагийн 4 албан хаагч амиа алдсан харамсалтай явдал тохиожээ. Хэргийн газраас зугтсан Porsche 911 спорт машины жолоочийг цагдаа нар хайж байгаа юм байна.

Цагдаагийн 2 албан хаагч зөрчил гаргасан Porsche машиныг замаас гарган зогсоосон юм байна. Машиныг журамлахаар өөр 2 цагдааг нэмэлт хүч болгон дууджээ. 4 цагдааг машины хажууд зогсож байхад нь хөлдөөгчтэй том оврын ачааны машин хурдтай ирж, спорт машиныг мөргөж, цагдаа нарыг дайрч аминд нь хүрсэн юм байна.  

Гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн ачааны машины жолоочийг согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэсэн байсан эсэхийг нь тогтоон шалгах юм байна.

Виктория мужийн захирагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа нарын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэ осол нь цагдаа нар цаг, минут тутамд амь насаа алдах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладагийн нэгэн жишээ боллоо хэмээн тэрээр хэлсэн байна.

Таны сурталчилгаа