Цаг үеийн мэдээ

Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кейт Миддлтон нарын бага хүү Луй Артур Чарльз 2 нас хүрлээ. Бяцхан ханхүү маань төрсөн өдрөөрөө коронавирусийн эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болоод байгаа өнгөлөг солонгыг гар дээрээ зуруулж зурагаа авахуулсан байна.

2018 оны 4 дүгээр сарын 23-нд мэндэлсэн ханхүү Луйгийн солонгын өнгөтэй гарын хээ нь төрсөн өдрийнх нь нэгэн чухал хэсэг болсон юм.

Учир нь хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд цаг үед хүмүүст итгэл найдвар төрүүлэх зорилгоор Их Британид хүүхдүүд солонго зуран цонхон дээрээ наах аяныг өрнүүлж байгаа юм.

Энэхүү аянд нэгдсэн хааны гэр бүлийн бяцхан гишүүнд ард иргэд нь цахимаар төрсөн өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлсээр байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа