Ковид-19 цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг болох Испани улсад өнгөрсөн 24 цагийн дотор 440 хүн коронавирусээр амиа алдсан байна. Энэ нь өмнөх өдөртэй нь харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн сүүлийн нэг хоногийн хугацаанд халдварын 4635 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр тус улсад цар тахлаар амиа алдсан хүний тоо 22 мянгад хүрч, 209 мянга орчим хүн халдвар аваад байгааг Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна.
Испанид халдварын дэгдэлт буурах шатандаа орсон бөгөөд хорио цээрийн чангатгасан дэглэмээ аажмаар сулруулахаар төлөвлөж байгаа юм. Тус улсад энэ ням гарагаас эхлэн 14-өөс доош насны хүүхдүүд гадаа гарч тоглох эрхтэй болж байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС