2004-2013 оны хугацаанд Гүржийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Михаил Саакашвилид Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэчлэлийн засгийн газрын дэд сайдын албан тушаалыг санал болгосон талаар Саакашвили ярьсан байна.
Украйны Ерөнхийлөгч асан Пётр Порошенко 2015 онд М.Саакашвилиг иргэнээ болгож, Одесс мужийн амбан захирагчаар томилж байсан юм. Гэвч жил хагасын дараа албан тушаалаас нь огцруулж, иргэншлийг нь хасч байсан билээ.
Украйны иргэншлийг нь жилийн өмнө сэргээсэн Владимир Зеленскийгээс дэд сайдаар ажиллах санал авсан нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж байгаагаа Саакашвили ярьсан байна. Хэрэв өөрийг нь Украйны дэд сайдаар томилвол Олон Улсын Валютын Сантай хамтран ажиллаж, Украйны жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно гэдгээ Гүржийн экс Ерөнхийлөгч хэлж байгаа юм.
Украйны Дээд Рад 3 дугаар сарын 4-нд ердөө хагас жил ажилласан Алексей Гончарукийн засгийн газрыг огцруулж, Денис Шмыгалаар тэргүүлүүлсэн сайд нарын шинэ танхимыг бүрдүүлсэн юм. Гэвч өнгөрсөн сарын сүүлээр 2 ч сайд нь огцорсон юм.
Эх сурвалж:ВВС