Цаг үеийн мэдээ

Казахстаны Байконурын сансрын буудлаас “Прогресс МС-14” сансрын хөлгийг Нур-Султаны цагаар 4 дүгээр сарын 25-ны 07 цаг 51 минутад амжилттай хөөргөсөн байна. Олон улсын сансрын станцад ачаа хүргэх тус хөлгийг “Союз-2.1а” тээвэрлэгч пуужин тойрог замд амжилттай оруулжээ.

“Прогресс МС-14” хөлгийг тээвэрлэсэн пуужинг “Ялалтын пуужин” хэмээн нэрлэж Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан будаж, чимэглэсэн байна. Өндөр хурдны энэхүү пуужин нь олон улсын сансрын станцад хүрэх замаа 3 цаг 21 минутын хугацаанд туулжээ.

ОУСС-д коронавирус халдаахгүйн тулд сансрын хөлгийг болон ачааг нь сайтар ариутгаж, халдваргүйжүүлсэн байна.

“Прогресс МС-14” хөлгөөр сансрын нисгэгчдэд зориулсан хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэглэлүүд гэх зэрэг сансрын нисгэгчдийн өдөр тутамд шаардлагатай зүйлсээс гадна судалгааны аппарат, багаж, тоног төхөөрөмж бүхий 2,5 тонн ачааг хүргэсэн байна.

Мөн 650 кг түлш, 46 кг хүчилтөрөгч, 420 кг хүнсний усыг хүргэжээ. Олон улсын сансрын станцад одоо Оросын 2 сансрын нисгэгчид болох Анатолий Иванишин, Иван Вагнер болон Америкийн сансрын нисгэгч  Кристофер Кэссиди нар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: РИА новости

Таны сурталчилгаа