Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосон талаар Шуурхай штаб энэ сарын 23-ны өдөр мэдээлсэн. Өмнө нь мэдээлснээр дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэхээр байсан ч Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр болсон нь энэ юм. Тодруулбал:
- Өнөөдөр /2020.04.30/ Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байгаа иргэдийг татан авах юм. Нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ.
- Тавдугаар сарын 1-нд зөвхөн БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ирнэ.
- Тавдугаар сарын 3-ны үүрээр Улаанбаатар хотод газардах Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирэх юм.