Цаг үеийн мэдээ

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргын хувиар надад маш олон аж үйлдвэрлэгч нар, иргэд, компаниудаас гомдол ирж байна. Өнөөдөр би УИХ-ын гишүүнийхээ хувьд мэдээлэл хийж байна. Өнөөдөр хууль эрх зүйн байгууллагууд эрх баригчдаас хараат байж аж үйлдвэрлэгчид, компаниуд, бүтээн байгуулагчид, иргэдийг зовоож зүдрээж байгаа асуудлууд хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл дээр шүүх, хууль хяналтын байгууллага гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Өнөөдөр улстөрчдийн захиалгаар аж үйлдвэрлэгчид, компаниудыг зовоож байгаа явдал хэрээс хэтэрлээ. Би ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс албан ёсоор хууль завшиж байгаа явдал, улстөрчид хууль хяналтын байгууллагад нөлөөлж байгаа явдлыг судалсан мэдээлэл судалгаа байна уу, надад маш олон гомдол санал ирж удаа дараа би холбогдох газруудад нь хандаж байхад ахицыг олсонгүй. Одоо энэ асуудлаар монголын ард түмний анхааралд оруулж хууль хяналтын байгууллага улстөрчдөөс хараат бус байдлаар ард иргэдийн төлөө ажиллаж байгаа гэдгийг баталгаажуулж мэдээлэл өгч сонсгол хийнэ. УИХ-аар УИХ-ын гишүүд бид шүүгчдийг, прокурорыг, хууль хяналтын байгууллагуудын тэргүүнүүдийг сонгодог. Томилдог. Мөн тэдний ажиллах бүх хууль эрх зүйн тогтоолуудыг бид баталдаг. Тэгээд байхад бидний сонгосон иргэн аж үйлдвэрлэгчийг, иргэд аж ахуйн нэгжийг хууль бусаар зовоож зүдрээж байгаа гомдол тасрахгүй явдал бол байж болохгүй зүйл. Үүнийг УИХ хяналтдаа авч, сонсгол хийн мэдээллийг цаг тухай бүрд нь танилцуулна. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд энэ талаарх гомдол мэдээллүүдийг баталгаажуулж надад албан бичгээр өгнө үү. Өгсөн тохиолдолд би та бүхэнд мэдээлж сонсголуудыг хийх болно оо гэдгээ мэдээлж байна. 

Таны сурталчилгаа