Цаг үеийн мэдээ

Импортоор нийт 11612.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 2362.2 сая ам.доллароор буюу 25.5 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.7 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.02 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 2521.6 сая ам.доллар буюу 21.7 хувь, эрдэс бүтээгдэхүүн 2444.6 сая ам.доллар буюу 21.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 2162.0 сая ам.доллар буюу 88.4 хувь), авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 2432.2 сая ам.доллар буюу 20.9 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 959.2 сая ам.доллар буюу 8.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 611.9 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна. 

Манай улс дэлхийн 158 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 40.0 хувь;  ОХУ-д 24.3 хувь;  Японд 10.1 хувь; БНСУ-д 4.2 хувь;  АНУ-д 4.6 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.4 хувийг эзэлж байна.

Таны сурталчилгаа