ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ковид-19 халдварын улмаас дэлхий нийтэд 3.2 сая хүн өвчилж, 1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөж орж ирсэн 38 тохиолдлоос 10 нь эдгэрэн эмнэлгээс гарч, гэрийн хяналтад орсон. Одоогоор вирусийн халдвартай 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Манай улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ 12, Дорноговь аймаг 31, Замын-Үүд сумын 1 хүн зэрэг нийт 163 хүний сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Багануур дүүрэг, Өвөрхангай аймгийн зарим иргэдэд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Тусгай нислэгээр ирэх иргэдэд зориулж ХӨСҮТ-д 150 орсон бэлдсэн. Мөн ОХУ-аас ирсэн оюутнууд тусгаарлагдах хугацаанд 3-4 удаагийн давтан шинжилгээ хийсэн" гэлээ.