Цаг үеийн мэдээ

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн зургаан эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгохоор боллоо.

Ингэснээр иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай 40 гаруй худалдааны нэршил бүхий эмийг маргаашаас эхлэн тогтмол авах боломжтой болж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас COVID-19 цар тахлын онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулжээ. 

Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан 

Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан

Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан

Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан

Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан

Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан

Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгуулсан юм. 

 Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Таны сурталчилгаа