Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 04- дүгээр сарын 28-ний өдрүүдэд эргүүлийн хяналт шалгалт хийх явцад Бугат сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар хайрга олборлож байсан 2 тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлж, уг зөрчилтэй холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар шийтгэж ногдуулж, олборлосон хайргыг авсан газарт буцаан буулгаж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлж газрыг хэвэндээ оруулан ажиллалаа.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д зааснаар “Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах; гэж заасан байдаг.
Иймд иргэдийн анхааралд түгээмэл тархацтай ашигт малтмалыг /элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулуу гэх мэт/ хууль бусаар, зөвшөөрөгдөөгүй газраас олборлохгүй байхыг хатуу АНХААРУУЛЖ байна.
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын газар