Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д зорчигч тээврийн нэгтгэлийн “Даэвоо” загварын автобус “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 7 сарын 13-ны өдрийн 09:59 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 20 км зам туулан 10:12 цагт очиж иргэн Э /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төвд шилжүүлэн өгчээ.