Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.  

Хонь: Ойр дотнын хүмүүс, найз нөхдийн санал зөвлөгөөг анхааралтай сонс. Энэ үед тэдний хэлэх үг бүр үнэт зөвлөгөө байх болно. Амьдралд тань итгэлтэй харилцаа ус агаар мэт хэрэгтэй байгааг мэдэрнэ. Ганцаараа шийдвэрлэж болохооргүй зүйлтэй тулгарч магадгүй. Оюун санааны хүч тань өндөр байгаа тул чухал шийдвэр гаргах нь таны хувьд тийм ч хэцүү санагдахгүй. Гэхдээ таны үг үйлдлээс өө хайсан хүмүүс байгааг анхаар.  

Үхэр: Ажил хэргийн хэлхээ холбоо тогтооход тааламжтай. Бусадтай дотносох, харилцааны хүрээгээ тэлэх бололтой. Шинэ танилуудын тусламжтайгаар зарим асуудлаа шийдэж чадна. Хуучин холбоогоо сэргээж болохуйц нөхцөл байдал үүснэ. Энэ харилцаа ч ажил хэрэгт тань тус болно гэдгийг та мэдэрнэ.  

Ихэр: Санаа нийлсэн хүмүүстэй ямар ч зүйлийг хамтарч хийхэд өндөр үр дүнтэй байна. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан таны дотоод болон гадаад нөөц боломж илрэн гарах тул өөртөө маш их анхаарал тавьж шинэчлэл, өөрчлөлтийг хий. Санхүүтэй холбоотой үйл ажиллагаа амжилт дагуулна. Холоос зочин хүлээж авч магадгүй.  

Мэлхий: Хамгийн хүнд асуудалтай тулгарахдаа ч авхаалж самбаатай байдлаа алдахгүйг хичээ. Бусдаас дэмжлэг тусламж авах талаар найдах хэрэггүй. Өөдрөг үзэл, торгон мэдрэмжийнхээ ачаар төсөөлөөгүй үр дүн олох үүдийг нээнэ. Гэхдээ ямар ч үед амар тайван байдлаа хадгалж, сэтгэлийн хөөрлөө дарж байх хэрэгтэй.  

Арслан: Холоос ирсэн мэдээ таны сэтгэлд гэрэл гэгээ нэмж болохуйц санааг нэмэрлэнэ. Олон шинэ санаа толгойд эргэлдэх болох ч бодит ажил болгож чадахгүйдээ сэтгэл гонсойно. Сул дорой байдлаа харуулахгүй байх нь таны хувьд нэр төрөө хамгаалж байгаа хэрэг болно. Үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсэж байвал бие сэтгэлээ бэлдээрэй. 

Охин: Эртнээс төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд олон хүний хүч хөдөлмөр шаардагдаж магадгүй. Тэднийг зөв зохион байгуулж чадвал үр дүн нь хурдан ирэх болно. Хамтран ажилладаг байгууллагаар хийлгэсэн ажил тань санаа ихээхэн зовоох ч эцсийн үр дүн нь таатай байх тул тэвчээртэй хүлээ. Үр дүнг нь үзэж байж үнэлэлт дүгнэлт гаргаарай. Урьдчилан дүгнэлт гаргах хэрэггүй. 

Жинлүүр: Хувийн бизнес эрхлэгч нар төрийн байгууллагатай холбоотой үйл ажиллагаанд оролцох бол илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Санамсаргүй алдсан алдаа чинь нэлээд хор уршиг дагуулахыг санаарай. Гэнэтийн сорилт, шалгуур танд ирэх болно. Яаран хийсэн төлөвлөгөө тань урт хугацаанд хэрэгжиж чадахгүй байх. Одоогийн нөхцөл байдлыг түр аргалах төдий л байх болно. 

Хилэнц: Болгоомжгүй хэлсэн үг, үйл хөдлөл тань таагүй нөхцөл байдлыг авчирна. Оюун санааны хувьд сэтгэн бодох чадвар муудах хандлагатай байна. Гадна орчны нөлөөнөөс шалтгаалан таны бие болоод сэтгэл санаа тавгүйтэж эхэлнэ. Бодит нөхцөл байдлыг далдалж, халхалж байсан тань муу үр уршгийг дагуулж, улам хэцүү байдлыг бий болгоно. 

Нум: Шинэ үйл ажиллагаа эхэлсэн хүмүүсийн хувьд хийсэн зүйл нь амжилттай болж хүссэн үр дүнг нь өгөх болно. Харин хүч чадал, нөөц боломжоо буруу дүгнэх хэрэггүй. Хэзээ нэгэн цагт аз гийж, гэнэт их мөнгөтэй болно гэж хий мөрөөдөх нь таны ирээдүйд хийж бүтээх олон зүйлийг нураах болно. Ажлын ачааллаа тохируулан, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Матар: Өөрийн дотор төрөх сэтгэлийн түгшүүрийг хайртай дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай. Нээлттэй ярилцсанаар та илүү өөдрөг үзэлтэй, сэргэлэн цовоо болж мэдэх юм. Хамт ажилладаг хүмүүсээ хэн нь хэн бэ гэдгийг сайтар ажиглаж, дүгнэлт хийхийг оролд. Ажлын хариуцлага алдвал асуудал хүндэрч магадгүй. 

Хумх: Хамт олонтойгоо зарим зүйл дээр санал нэгдэж чадахгүй байгаа бол түүнийгээ нэг тийш болгон шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарах бололтой. Танд нарийн мэргэжилтний эсвэл удирдлагын зүгээс гаргах шийдвэр хэрэг болж мэднэ. Бусадтай харилцахдаа түрэмгий байдлаар бус аядуу зөөлнөөр хандахыг хичээгээрэй. 

Загас: Хамтран ажилладаг түншүүдтэйгээ харьцахдаа ямар ч үед сэтгэл хөдлөлдөө бүү авт. Зарим хүмүүсийн зохисгүй үйлдлээс болж та сэтгэлээр унаж магадгүй. Албан томилолтоор явах ажил түр хойшлогдоно. Нийгмийн харилцаанд үүссэн асуудал таныг тавгүйтүүлэх ч хариуцсан ажилдаа зохих түвшний ахиц дэвшлийг гаргаж чадна. 

Таны сурталчилгаа