2024 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө орсон цаснаар СХД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний найман байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн.
Зам, талбайн цэвэрлэгээний найман байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, хоёр автогрейдер, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.
Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байна.