Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ Улаанбаатар хотын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Ч /52 настай, эрэгтэй/, С /45 настай, эрэгтэй/ хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 7сарын 12-ны өдрийн 16:53 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчидд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 7сарын 13-ны өдрийн 19:05 цагт нуурын эргээс 16 км Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олсон байна.