Цаг үеийн мэдээ

Увс аймагт 2020.07.14-ний өдрийн 20:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх километрт байрлах Шургадгын сайрын 54 урт мeтр төмөр бeтон гүүр, 32 дахь километрт байрлах Бага Түргэний 186 урт мeтр төмөр бeтон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж, гүүрийн дамжих хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.

Иймд иргэд та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя. Увс аймгийн Тээврийн цагдаа, Онцгой байдал болон зам хариуцагч "Увс-АЗЗА" ТӨХК-ийн холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж байна.

Таны сурталчилгаа