Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шилийн тойром” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ аянганаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 15-ны өдрийн 14:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд хамтран ажиллаж түймрийг 19:43 цагт цурамд оруулж 19:50 цагт бүрэн унтраажээ. Гал түймэрт ойролцоогоор 600 га талбай өртөж шатсан байна.