Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Б.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг далан сэргээх, шуудуу татах ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 13-р багийн үерийн ус орж ирж байгаа хэсгүүдэд суваг, шуудуу гаргах ажлыг ХТҮТөв, Хөвсгөл Азза, Дулааны станц ТӨХК, Онцгой байдлын газрын албан хаагчид хийж гүйцэтгэж байна. Мөн Мөрөн сумын төв хэсэгт үерийн ус зайлуулах далан, суваг, шуудуу гаргах ажлын хэсгийг Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Аззаяа хариуцсан ажиллаж байна.