Цаг үеийн мэдээ

 Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, С /48 настай, эмэгтэй/, Б /26 настай, эмэгтэй/, Б/20 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т/4 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд  7 сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан, автомашин урсах явцад иргэн Б /26 настай, эмэгтэй/ эсэн мэнд гарч явган явсаар 7 сарын 16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран 7 сарын 17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тус сумын харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 7сарын 17-ны өдрийн 05:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  хүлээн авч 7сарын 17-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа