Цаг үеийн мэдээ

Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгагдаад байсан Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайн гэрээтэй холбогдуулан Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр  нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 09.00 цагт эхэлж, зургаа дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс С.Баярцогтод 10 жил, Д.Ганболдод, Б.Бямбасайхан нар дөрвөн жилийн хорих ял оноолоо. Мөн Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын  төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасав. Мөн Ч.Ариунсан, Б.Бадрал нарт 1,6 жилийн хорих ял оноон, төрийн албан ажиллах эрхийг нь гурван жилээр хаслаа.

 

Таны сурталчилгаа