Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.07.18/ ээлжит мэдээллийн цагаараа коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 7 сарын 17-ны өдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь Афганистанаас ирсэн дайчид бөгөөд ийхүү тус улсаас ирсэн 113 дайчдаас 53-т коронавирус илрээд байна. Давтан шинжилгээгээ үргэлжлүүлнэ. Бид үүнд онцгойлон анхаарч ажиллаж байна.  Монголд коронавирусийн халдвартай 287 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. 76 хүн эмчилгээнд байна. Үүнээс 69 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр, жирэмсэн эх эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 140 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна гэлээ. 

Таны сурталчилгаа