Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг “Цагаан даваа”-нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн “Норд бенз” загварын автомашин онходож их хэмжээний шатахуун асгаран шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 15-ны өдрийн 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид 10 км зам туулан 15:58 цагт очиж 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 16 хүн, 3 автомашин, 1 мотоцикл өртсөнөөс нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар нас барсан бөгөөд түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг тус аймгийн Ихтамир сумын эмнэлэгт 16:15 цагт, мөн 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17:50-20:00 цагт тус тус хүргэсэн. Гал түймэрт өртөж түлэгдсэн биеийн байдал маш хүнд 12 иргэнийг Улаанбаатар хотод ГССҮТ-д авч ирэхээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр 7 сарын 16-ны өдрийн 04:25 цагт Зэвсэг хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайгаас хөөрч 07:15 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буусан. Мөн өдрийн 08:30 цагт У /6 настай, эмэгтэй/ тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас баржээ. Нисдэг тэрэг 10:14 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас хөөрч иргэн А /59 настай, эмэгтэй/, Б/51 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Ц /33 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ Б/29 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/, мөн 7 сарын 15-ны өдрийн 14:51 цагт тус аймгийн Цахир сумын Цахир багийн “Солонгот”-ын даваанд осолд орж хүнд гэмтсэн Ө/7 настай, эрэгтэй/ нарыг 12:10 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна. Иргэн А/59 настай, эмэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, мөн Ө/7 настай, эрэгтэй/ тархины хүнд гэмтэлтэй тул мэс засал хийлгэсэн биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, иргэн Ц /33 настай, эмэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Б/37 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргажээ.