Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дивизийн гарамын дэргэд Хэрлэн голд хүн живсэн байна гэсэн дуудлагыг 7 сарын 18-ны өдрийн 12:40 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:05 цагт очиж гармаас зүүн зүгт 500 метрт иргэн Т (25 настай, эрэгтэй)-ын цогцсыг голоос гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн “Хар ус нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/ Иргэн Н /19 настай, эрэгтэй/ нуурын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 7 сарын 18-ны өдрийн 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 115 км замыг туулан очиж нуурын эргээс 500 метр зайтай арлын баруун урд зүгээс 65 метр хэсэгт 7 метр гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн төлөөлөгч нарт шилжүүлэн өгсөн байна. 

 

Таны сурталчилгаа