Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоод багийн “Олон-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 7 сарын 19-ний өдрийн 08:02 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 30 км замыг туулан 08:38 цагт очиход Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 5 зоригчтой зорчиж явсан “Алион” загварын суудлын автомашин, “Хонда инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Дорноговь аймгийн Айраг сумын харьяат иргэн Ж /61 настай, эрэгтэй/, Ц /58 настай, эмэгтэй/, Н/56 настай, эмэгтэй/, Г /56 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат иргэн О /60 настай, эмэгтэй/, Э /60 настай, эрэгтэй/, Б /58 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.