Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Овоотын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ “Энержи” ХХК-ийн эзэмшлийн “Шинши” загварын 2 ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 19-ний өдрийн 13:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 25 км зам туулан 14:34 цагт очиж 54 минут ажиллаж унтраажээ.