Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 139 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 467 км-т/ Ханбогд хурд транс” ХХК-ийн Toyota Succeed” загварын суудлын автомашин 7 сарын 20-ны өдрийн 13:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 15:21 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 4 км замыг туулан 13:25 цагт очиж, 2 минут ажиллаж унтраажээ.