Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, "Платюм” караоке баар /цоожтой/-ны гадна өнгөлгөөний хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 20-ны өдрийн 14:25 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан 14:31 цагт очиж, 10 минут ажиллан унтраажээ.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цайзын 44 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 7сарын 20-ны өдрийн 10:15 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 6 км замыг туулан 10:23 цагт очиж, иргэн Н-ийн 4*4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 38 км-т/ Малчин Э-ийн өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 7сарын 20-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 38 км замыг туулан 12:01 цагт очиж, өвөлжөөний бууц шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Соёмбын 4 дүгээр гудамжинд амбаар, чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 20-ны өдрийн 15:57 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан 16:00 цагт очиж, иргэн Н-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 10х3 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 20-ны өдрийн 17:11 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км зам туулан 17:14 цагт очиж, иргэн Г-ын “Соната 5” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар