Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад 8  настай А голын усанд унаж урссан тухай дуудлагыг 8 сарын 15-ны өдрийн 15:25 цагт  хүлээн авч Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран 8 сарын 16-ны өдрийн 08:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 100 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Ийнхүү эрлийн ажиллагаа явагдаж байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны харалдаа, “Туул” голоос нэр, хаяг тодорхойгүй, усанд удсан байдалтай 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг мөн өдрийн 16:55 цагт, тус дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын зүүн талд “Ногоон булаг” гэдэг газраас нэр, хаяг тодорхойгүй, усанд удаж ялзарч муудсан эрэгтэй хүний цогцсыг мөн өдрийн 18:55 цагт тус тус олж гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон ба 8 сарын 17-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа