Цаг үеийн мэдээ

 

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 836 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж бэртэж, дөрвөн хүн амиа алджээ.

Мөн дээрх хугацаанд явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 992, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.17-ны 16.30 цагийн орчим Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 1-р баг “Алтан Овоо” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Dayun маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 52 настай, эрэгтэй, А нас барсан.

2020.08.18-ны 18.20 цагийн орчимд БГД-ийн 20 дугаар хороо “Гурвалжин” төвийн зүүн урд замд  Bieben маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 46 настай, эрэгтэй Б-г мөргөж, амь насыг хохироосон.

2020.08.18-ны 03.10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь насыг  хохирсон.

2020.08.20-ны 17.13 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын зам, ...дугаар хашаан дотор Toyota Harrier маркийн автомашины жолооч П нь хөдөлгөөн эхлэх үедээ 1.5 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг хохироожээ.

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж, нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ чандлан мөрдөж, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Таны сурталчилгаа