Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Нарийны хөндий” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 15 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ 8 сарын 23-ны өдрийн 18:01 цагаас 18:16 цагийн хооронд орсон усархаг, дуу цахилгаантай, аадар борооны улмаас автомашин үерт өртсөн тухай дуудлагыг 8 сарын 23-ны өдрийн 19:11 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан 20:25 цагт очиход Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат иргэн М /49 настай, эрэгтэй/, эхнэр Ц/42 настай, эмэгтэй/, хүү Х/8 настай, эрэгтэй/, охин Н/7 настай, эмэгтэй/-ын  хамт   “Тоёото кроун” загварын автомашинтай “Нарийны хөндий” гэдэг газраас “Ноёнхонгор” уулын шороон замаар явж байх үедээ үерийн усанд өртөж, шаварт суусныг 15 минут ажиллаж татан гаргасан байна.

Таны сурталчилгаа