Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгаас энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн иргэнээс ковид 19-ийн халдвар илэрчээ.

Тодруулбал : 2021 оны 3-р сарын 9-нөөс 20-ны хооронд Дархан-Уул аймагт байсан иргэний нийслэл хотод ирээд хийгдсэн PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. (Шинжилгээ 20-ны өдөртөө хийгдэж, хариу нь 21-нд гарсан байна.)

Тухайн иргэн одоо Улаанбаатар хотод ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Түүний ойрын хавьтлын 9 хүнийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өчигдөр оройны 21 цагийн үед тусгаарлан PCR шинжилгээ авсан бөгөөд хариу нь бүгд СӨРӨГ гарлаа гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс