Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдсан “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний дөрөвдүгээр байрт орж, олимпын эрх авч чадаагүй юм. Шигшээ багийг тоглогч А.Ананд Израилын шигшээ багийн тоглогчид спортын бус алдаа гаргасан гэх үндэслэлээр тэмцээний төгсгөлийн чухал тоглолтод оролцоогүй.
Энэ талаараа А.Ананд "Юуны түрүүнд нийт монголчуудаасаа уучлалт хүсье. Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Зочин
2024-05-22
Ахин оролцох боломж насны байдлаас шалтгаалж олдохгүй л байхдаа! Оройтсон харамсалт болж дээ!
2024-05-22
Teneg chi mongold bgaa bish chamd dahij bolomj oldohgui Nas yabdiin
Dashka
2024-05-23
Neg ym orjdee