Цаг үеийн мэдээ

“Ногоон автобус” Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Сонсголын үеэр сайд асан Ж.Сүхбаатар: -Их хурлын энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж батлуулсан. Анхны түр хороог байгуулсан. Зорилго нь гишүүдэд, мэдээлэл өгөхийн хажуугаар иргэдэд өгч байгаа юм. Энэ бол нэлээд анхаарал татсан асуудал. Эндээс сугалж аваад ганцхан худалдан авалтаар хийж байгаа нь дэлхийд байхгүй ийм л юм болж байгаа. Гэхдээ би энэ ажлыг дэмжиж байгаа. Таны хэлж байгаа асуудлыг тавихын тулд саяны Мөнх-Эрдэнийн юмыг үргэлжлүүлээд хэлэх ёстой юм.

2022 оны есдүгээр сарын 1-нээс би ажилд ороод ирсэн. Би бол нийтийн тээвэр хариуцсан сайд биш. Би салбар хариуцсан сайд. Нийтийн тээвэр яагаад Сүхбаатартай холбогдчихвоо гэдэг асуудал бий. Түгжрэлээс гаргах үр дүнтэй бодлогыг гаргах үүрэг чиглэлийг Засгийн газраас надад өгсөн. Хэдхэн хоногийн дотор би бодлогоо гаргаж танилцуулсны нэгдүгээрт нийтийн тээвэр байсан. Таван арга хэмжээг би бодлогодоо тусгаж танилцуулсан. Томилогдоод хэдхэн хоног болж байхад төсөв боох асуудал яригдсан. Би нийтийн тээвэртэй орооцолдох ямар ч сонирхол байгаагүй. Түгжрэлтэй тэмцэх суурь асуудал нийтийн тээвэр байсан. Ер нь бүх автобус ашиглалтаас гарахаар болсон байсан. Намайг сайд болсон үед. Парк шинэчлэл хийгээгүй олон жил болсон. Би нийслэлийн асуудал гэж бодоод орхиж болох байсан ч, энэ асуудал руу орсон.

Таны сурталчилгаа