Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:
-Орон сууцжуулалтын тогтолцооны цоо шинэ хэлбэрүүдийг оруулж ирж байгаа. Ипотекийн тогтолцоогоор дунджаас дээш орлоготой хүмүүс л орон сууц авах боломжтой байгаа байхгүй юу. Ипотекийн зээлд хамрагдсан хүмүүсийг харахаар сарын орлого нь хоёр саяас дээш орлоготой айлууд л хамрагдсан байна. Тэрнээс доош орлоготой гэр бүлүүд хамрагдахгүй байна гэсэн үг шүү дээ. Ядуу эмзэг нь бүр чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс Төрийн орон сууцны үндэсний корпораци байгуулж, хамгийн хямд орон сууцуудыг бариад иргэдэд түрээслүүлж, түрээслүүлээд өмчлүүлнэ, мөн орон сууцны олон жилийн хугацаатай зээлд хамруулах арга хэмжээнүүдийг авна. Ипотекийн зээлээс өөр хувилбарууд орж ирж байна.