Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Зүүнхангай сумын нутаг Далан түрүүд байнгийн хяналтын пост дээр Онцгой байдлын газраас 1, Мэргэжлийн хяналтын газраас 1, Цагдаагийн газраас 1, нийт 3 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 15 минутад Далантүрүүгийн постноос Аймгийн шуурхай штабын 80210105 дугаарын утсанд Өвөрхангай аймгийн Сэмжид хужиртийн рашаан сувилалд амарч байгаад ирсэн гэр бүлийн 3 гишүүн /Эхнэр, нөхөр, хүүхэд/ шинжилгээний бичиггүй ирлээ гэж мэдэгдсэн мэдээллийн дагуу Нэгдсэн эмнэлгийн Ковидын лабораторид шинжилгээ авахаар төлөвлөж тухайн иргэдэд зааварчилгаа өгч нэвтрүүлсэн. 

Шөнийн 00:05 цагт адарганы постоор нэвтэрсэн иргэдэд ногоон бүсээс ирж байгаа хэдийч түргэвчилсэн шинжилгээг өгөх талаар шаардлага тавьж түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, түүнийгээ баталгаажуулахад нэгнийх нь хариу эерэг гарсан байна. 

Улмаар аймгийн шуурхай хариу арга хэмжээний 1-р баг шөний 03:00 цагаас тандалт судалгаа голомт цомхотгох ажиллагааг эхлүүлж, Одоогоор Увс аймагт дахь ойрын 1-р зэрэглэлийн хавьтал 4 хүнийг тусгаарлан ажиглалтад авах ажлыг зохион байгуулаад байна. Мөн эдгээр иргэдийн зорчсон дамжин өнгөрсөн Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудын шуурхай штаб-д мэдээлжээ. Тухайн иргэд нь 3 дугаар сарын 14-15 нд тухайн амралтын газар очиж амраад 3 дугаар сарын 21-нд Увс аймагт ирсэн байна.

Эх сурвалж: Увс аймгийн Засаг Даргын Тамгын газар