Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Могод суманд 3 сарын 21-ны өдөр коронавирусний халдвартай иргэн ирээд буцсан талаар Аймгийн онцгой комиссын шуурхай штабын дарга Ш.Баасандорж, аймгийн онцгой комиссын шуурхай штабын гишүүн С.Нарантуяа нар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр Аймгийн онцгой комиссын шуурхай штабын дарга Ш.Баасандорж: "2021 оны 3 сарын 21-ны 10.00 цагт Улаанбаатар хотоос 4 иргэн Булган аймгийн Баяннуур сумын хар нүдэн постоор Могод сумруу зорчсон. Тухайн 4 иргэний холбогдох бичиг баримтыг шалгахад 3 сарын 19-ний өдөр PCR шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан гэжээ. Тухайн иргэд Булган аймгийн Могод суманд очиж 3 айлаар орсон. Мөн хүнсний дэлгүүрээр орж сумын төвөөс 40км-т зохион байгуулагдаж байсан морь үсэргээнд очиж тэнд байсан 7-8 иргэнтэй хавьталд орсон. Ингээд буцаж ирээд айлд байхад нь УОК, ХӨСҮТ-өөс холбогдож шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээллийг иргэн М-д өгсөн. М болон холбогдох 4 иргэн Улаанбаатар хотруу буцсан. Могод сумын онцгой комисс хавьтлуудыг тогтоох, маршрутыг тогтоох, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тухайн сумын 1580мкв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна" хэмээн мэдээллээ.