Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Хуралдаанаар 4 сарын 5-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй одоо байгаа улбар шар түвшиндээ байх шийдвэр гарлаа. Мөн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад шадар сайд С.Амарсайхан харулт өглөө. 

Вакцины нөөц дууссан уу? гэх сэтгүүлчийн асуусан асуултад 

Шадар сайд С.Амарсайхан: "Вакцины нөөц дуусаагүй. Одоогийн байдлаар 223 мянган хүнийг вакцинжуулсан. Одоо 240 мянга гаруй хүн тун вакцин байна. Дараагийн вакцины татан авалт үргэлжлэн орж ирнэ. Биднээс шалтгаалахгүйгээр саатах асуудал гарахгүй бол вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явна. Дараагийн вакцины татан авалт дөрөвдүгээр сард эхэлнэ" гэлээ.