Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Ковид 19-ийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-д хуралдах үүрэг өгсөн билээ. Яг одоо УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна. Энэүеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Халдварын тархалт 200+ гараад байхад хатуу хөл хорио тогтоохгүй гээд байгаагийн учрыг тайлбарлана уу? гэсэн сэтгүүлчийн асуултад

Шадар сайд С.Амарсайхан: "Хөл хорио тогтоох шиг амархан арга байхгүй. Хаагаад, нээгээд байж болно. Өнгөрсөн хугацаанд ажил хариуцсан хүмүүс сайн ажилласан. Гэхдээ Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж халдвар дотоодод өргөн хүрээнд тархсан. Одоо шууд нийтээр нь хөл хорихгүйгээр хэсэгчлэн хаана. Шөнийн 23.00 цагаас өглөөний 06.00 хүртэл хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ үргэлжилнэ. Мөн үйлчилгээний байгууллагуудыг 20.00 цаг хүртэл ажиллуулах саналыг гаргасан  Нийслэлийн онцгой комиссоос холбогдох дүрэм журам гарах байх" гэлээ.