Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт  нийслэлийн хэмжээнд хонины мах килограмм нь дунджаар 11.941 төгрөг, үхрийн мах  килограмм нь дунджаар 13.636 төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим худалдааны төвд үхрийн мах килограмм нь  18.000  төгрөг болж өсчээ. Энэ мэтчилэн цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж, хомсдол үүсгэсэн аж.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран цар тахлын үед өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт,  зохиомол хомсдлын эсрэг ажиллах Ажлын хэсгийг Хурлын дэргэд байгуулахаар боллоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “ШӨХТГ-аас үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг арга хэмжээ авч байгаа ч хяналт тавих хүн хүчний нөөц хүрэлцэхгүй байна. Иймээс бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг бодлогын шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэг захирах биш бодлогоор уг асуудлыг шийдэх ёстой” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны сурталчилгаа