Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.04.16/ 09:30 цагт товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгаанаар ирэх Даваа гараг хүртэл хойшлогдсон байна. Өнөөдрийн хуралдаанаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, эсэхийг эцэслэн шийдвэрлэх байсан юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Н.Үүрцайх, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан, хуульч н.Батаа нар нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн юм.