Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа өнөөдөр танилцуулсан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж улс орон, ард түмний язгуур эрх ашиг ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Монгол улсын үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль, эрүүгийн хууль зэрэг 13 хууль тогтоомжийг зөрчиж байна.
Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм. Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улс төрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Төрийн тэргүүний үүргээ биелүүлж, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хуульд захирагдаж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна.
Аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бүх намуудад уриалж байна.
Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа эгзэгтэй цаг үед аливаа хууль бус, өдөөн хатгасан, зохион байгуулалттай явуулгад автахгүй байхыг нийт иргэддээ уриалж байна. Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай" гэв.
zochin
2021-04-19
battulga bolimoor yumaa
иргэн
2021-04-19
Цар тахалтай тэмцэх бус сонгуульд ялахын тулд өрсөлдөж болох хүмүүсийг дарахын төлөө нөр их ажил хийж байга шүү МАН-ыхаан.Ухнаагийн Хүрэлсүхийг ерөнхийлөгч болгохын төлөө Улаанбаатарыг Ухань болгох юу ч биш бололтой эрх баригчдад.
erka
2021-04-20
bi gaigui heden shine shudrga gishuud orood irlee gesen estoi heden nobshnuud orj irjee ta nar shudrga shuuh geed hutsaad baidag ter haana bna tsets chni huuli bus shiidber gargaad baihad shal esreg um yriad zogsoj baidag erno ene hurald chni dandaa hubia bodson nobshnuud ordog um bna humuus mini ene heden nobshnuudad itgeed heregui um bna