Цаг үеийн мэдээ

 Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: 

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр “Ардчилсан нам Америкийн лобби компанитай 50 мянган долларын гэрээ хийсэн” тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Ардчилсан намын зүгээс гадны ямар ч лобби компанитай гэрээ хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ - ын гишүүн Ц.Тувааны нэр , гарын үсэгтэй хийгдсэн гэрээ гэх баримтыг Ардчилсан нам байгуулсан гэж шууд хамаатуулан мэдээлж байгаа нь бодит байдлыг нягтлалгүйгээр , Ардчилсан намын нэр хүндэд халдсан болчимгүй , хуумгай үйлдэл болж байна .

Нэгдүгээрт , УИХ - ын гишүүн Ц.Туваан нь Ардчилсан намын дарга биш бөгөөд , Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш болно .

Хоёрдугаарт , Ардчилсан нам ийм төрлийн ямар ч гэрээ байгуулаагүй бөгөөд , намын нэрийг барьсан зарим этгээдийн хийсэн үйлдэл байж болох тул , цаашид тус намтай холбоотой аливаа байр суурь илэрхийлэх , мэдээлэл хийхдээ Ардчилсан намаас албан ёсоор тодруулга авч байхыг нийт хэвлэл мэдээллийнхнээс хүсч байна . Мэдээлэлд дурьдсан гэрээний үйлчилгээ авч дуусах хугацаа нь удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны дуусах хугацаатай давхцаж , эхлэх хугацаа нь хуулийн хугацаанаас хамаагүй эрт эхлэхээр хийгдсэн байгааг эрх баригчид онцгой анхаарч , ялангуяа 50 мянган доллараар зөвлөх үйлчилгээ авах ажлаас гадна хэвлэл мэдээллийг худалдан авахад 100 мянга хүртэлх долларыг зарцуулна гэж заагдсан асуудалд хяналт тавьж , гадны лобби байгууллагын оролцоотой үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хатуу анхааруулж байна . Ардчилсан намын зүгээс цаашид намын нэр барьсан бүлэг этгээдүүдийн энэ мэт үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болно" гэжээ. 

No description available.

 

Таны сурталчилгаа