Цаг үеийн мэдээ

Улиастай сумын 175 иргэнээс авсан PCR шинжилгээний хариу гарч, Уламжлалтын эмнэлэгт Тосонцэнгэл, Их-Уул сумаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 18 иргэн халдвар авчээ. 

Завхан аймгийн Их-Уул суманд одоогоор гурван голомт үүсээд байна. 

Дөрөвдүгээр сарын 14-нд Тосонцэнгэлээс Их-Уул суманд очсон бариачийн голомт,

Их-Уул сумаас Тосонцэнгэлд буяны ажлаар очсон иргэдийн голомт,

Тосонцэнгэлээс Их-Уул сумын Зарт багт очсон иргэдийн голомт тус тус үүсэж, 14 иргэн халдвар авчээ. 

Тандалт судалгааны ажил үргэлжилж байна. 

Нөмрөг суманд Улаанбаатар хотоос очсон гэрийн тусгаарлалтад байгаа нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь мөн батлагдсан. Ингэснээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 161 болжээ. 

Иймд иргэд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална уу хэмээн Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.